Үйлдвэрлэл, техник борлуулалтын алба

 


Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан "Алтан дорнод Монгол” ХХК-ны өмчийн Үйлдвэрлэлийн бааз, Нефть баазыг Төрийн өмчийн хорооны 2013 оны 10 сарын 10 өдрийн 555тоот тогтоолоор ҮХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжүүлсэн.
Тус Үйлдвэрлэлийн бааз нь 2002 онд ашиглалтанд орохдоо "Алтан дорнод Монгол” ХХК-д ашиглагдаж байгаа машин тоног төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээг хариуцах үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба одоо газар тариалан эрхлэгчдийг техник хэрэгслээр хангах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг эд ангийг сэргээн засварлах чиглэлээр үргэлжлүүлэн ашиглаж байна.
Нефть Бааз нь Монголдоо агуулах савны багтаамжаараа томоохонд тооцогдох бөгөөд Улаанбаатар хотод байрлах нефтийн бүтээгдэхүүн хадгалах багтаамжаараа эхний 5-д орох ба орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нефтийн бүтээгдэхүүн хадгалах агуулах сав юм.
Баазын үндсэн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын 1000м3-5 ширхэг, 700м3– 2 ширхэг автоматжуулсан холболтын хоолойн систем бүхий ган савнуудыг холбогдох дүрэм, стандартын дагуу 2004-2006 онд барьж байгуулсан. Нефтийн өтгөн бүтээгдэхүүний парк нь 50м3, 75м3 10 ширхэг ган савнаас бүрдэнэ. Эдгээр нь төвлөрсөн төвийн сүлжээнд холбогдсон халаалтын системтэй, 23х28м=644м2талбайтай.
Баазын Вагон эстакадын нийт урт нь 84м бөгөөд 80м3эзэлхүүнтэй 6ш вагон цистернээс газрын тосны бүтээгдэхүүн нэгэн зэрэг 6ш (тус бүр буулгах хүчин чадал 200м3/цаг) УСН-150 маркын доогуур буулгалтын, 3ш УВС-80 маркын дээгүүр буулгах төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Хаяг: ХУД-ийн 3-р хороо, Яармагийн гүрний хойд талд (ТЭЦ 3-ын баруун талд)
Утас: 9660-4030, 7711-0317