Хөтөл салбар

                              ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨТӨЛ САЛБАРЫН ТҮҮХ 1991-2016

       ХХААХҮ-н яамны Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн Хөтөл салбар нь 1991 оны 11 дүгээр сарын 15-нд Үр тариа нөөц хадгалах компани нэрээр байгуулагдаж 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ.

         Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор ХАА-н Газрын харьяа Хөтөл салбар, 2000 оны 08 дугаар сараас ХХАА-н яамны ХАА-н сангийн Хөтөл салбар, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 23-ны 139 тоот тогтоолоор ТЭДСангийн Хөтөл салбар болж өөрчлөгджээ. Энэ онд 25 жилийн ой тохиож байна.

      Тус салбар нь жилд 36000 тонн үр тариа хүлээн авч хадгалах, борлуулах хүчин чадалтай элеватор, үр тарианы шинжилгээ хийх лаборатори, засварын цех, захиргаа аж ахуйн барилга, 3.4 км салаа төмөр зам, 2,5 км хатуу хучилттай авто зам, цахилгаан хуваарилах  байгууламж, 250 тонн багтаамжтай шатахууны агуулах, хоногт 15 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр, вагон болон автомашин пүүлэх пүү зэрэг байгууламжуудтай.

         Элеватор цех нь цагт 175 тонн үр тариа хүлээн авах хүчин чадал бүхий будаа хүлээн авах байгууламж, 100 тонн будаа цэвэрлэх тоног төхөөрөмж, 32 тонн будаа хатаах төхөөрөмжүүдээр тоноглогдсон технологийн дамжилгуудтай.

        ТЭДСангийн Хөтөл салбар нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдээс хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авч, хадгалах, боловсруулах, тариаланчдад олгох, гадаад орнуудаас үзүүлж буй тусламжийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа улаан буудайг хүлээн авах, борлуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

        Тухайлбал 2016 онд 4 аймгийн 198 аж ахуй нэгж, иргэдэд 8839.78 тонн үрийн болон хүнсний буудайг олгосон бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа 166 аж ахуй нэгж, иргэдээс хүнсний болон үрийн зориулалтаар 25 120.12 тонн буудайг хүлээн авсан.  Мөн ОХУ-аас оруулж ирсэн 5658.98 тонн импортын үрийн улаан буудайг техник технологийн сааталгүй богино хугацаанд түргэн шуурхай хүлээн авлаа.

        Тус салбар нь 2016 оны жилийн эцсийн тайлан балансад 1.721.666.012.84 төгрөгийн үндсэн хөрөнгө, 173.866.068.03 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр тусгагдсан бөгөөд 2016 онд батлагдсан орон тоо төсвөөр үндсэн ажилчид 24 хүн ажиллахаас 19 хүн ажиллаж, улирлын чанартай гэрээт 3 ажилчин нийт 22  ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

       Байршлын хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 260 км, Дархан хотоос 65 км, Эрдэнэт хотоос 120 км зайд оршдог. Дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар хотуудтай төмөр зам болон авто замаар холбогдсон. Төвийн эрчим хүчний системд холбогдож 24 цагийн турш эрчим хүчээр тасралтгүй хангагдсан.

 

ТЭСДСангийн Хөтөл салбарын үе үеийн удирдах албан тушаалтанууд:

Салбарын захирал, эрхлэгчээр:

  1. 1991-1994 он Анхны дарга. Ж.Бат-Эрдэнэ
  2. 1994-1996 он М.Эрдэнэ
  3. 1996-1997 он Ц.Амарзаяа
  4. 1997- 1999 он Л.Эрдэнээ
  5. 1999-2000 он Д.Жаргалсайхан
  6. 2000-2005 он П.Энхжаргал
  7. 2005-2008 он Ч.Гантулга
  8. 2008-2015 он Б.Содномцог
  9. 2015-2016 он Л.Анар-Эрдэнэ
  10. 2016 оноос У.Дамбийсүрэн нар

Салбарын орлогч буюу менежерээр:

  1. 1993-1997 он Р.Төмөртогтох
  2. 2006-2009 он Ч.Батмөнх
  3. 2009-2010 он Г.Оюунтуяа
  4. 2016 оноос Б.Отгонбаатар

Салбарын ерөнхий нягтлан бодогчоор:

  1. 1991-1994 он Х.Оюунчимэг
  2. 1994-2000 он Ч.Цэрэннадмид
  3. 2000-2009 он  Т.Нарангэрэл
  4. 2009 оноос Г.Болормаа

Салбарын Инженерээр:

  1. 1991-1994 он М.Эрдэнээ
  2. 1994-1998 он С.Санждорж
  3. 1998-2010 он Л.Лхагва
  4. 2010 оноос Ж.Нямсүрэн

Салбарын Лабораторийн эрхлэгчээр:

  1. 1991- 2006 он Ж.Эрдэнэгэрэл
  2. 2006-2009 он Д.Алтаннавч
  3. 2009 оноос Б.Мөнгөншагай

Салбарын Цехийн мастераар:

  1. 1991-2000 он Ц.Ганцэцэг
  2. 2000-2010 он Ж.Нямсүрэн

2010 оноос Ж.Даваахүрэл нар ажиллаж байна.

Салбар