Булган салбар

       Тус салбар нь ХХААХҮ-н Сайдын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот тушаалаар улсын нөөцөд буудай хүлээн авах хадгалах агуулах дутагдалтай байдлыг харгалзан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харьяанд Булган гурил тэжээл үйлдвэрийн түрээслэн 18 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

       Тус салбар нь ХХААХҮ-н яамны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар тушаалаар Булган аймгийн Булган хот дахь элеваторыг ТЭДС-ийн Булган салбар нэртэйгээр байгуулагдсан.

        Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх "Атрын III аян” үндэсний хөтөлбөр, ТЭДСангаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг давхардсан тоогоор 430 гаруй аж ахуй нэгж, иргэдэд тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлж холбогдох судалгаа материалыг бүрдүүлэн гэрээ хэлэлцээр байгуулан амжилттай ажиллаж ирсэн.

       Тус салбар нь 36.0 мянган тонн хүнсний болон үрийн буудай хадгалах багтаамж бүхий өдөрт 700-800 тн үр тариа 2 шугамаар хүлээн авах, 800 тн үр тариа гадагш автомашинд ачилт хийх, 600 тн-ийг дотор сэлгэлт хийх, суурилагдсан хүчин чадлаар цагт 100 тн буудай шигших ЗСМ-100, БЛС-100 бүхий 2 ком хийсгэн шигших машин, цагт 32 тн хүнсний буудай хатаах ДСП-32 хатаалгын  цех, цагт 6 тн тэжээлийн будаа бяцлах төхөөрөмж, мөн нийт 275 тн багтаамжтай жижиглэн болон бөөнөөр түгээх тоноглолтой шатахуун түгээх станц бүхий элеватортой юм.

       Салбарын хэмжээнд 2016 онд 102 аж ахуйн нэгж иргэдээс одоогийн байдлаар хорогдол тооцоогүй дүнгээр 16,772,99 тн хүнсний улаанбуудай, 219,66 тн үрийн буудайг хүлээн авч  анхан шатны технологийн ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Салбар