Сэлэнгэ салбар

       ХХАА-н яамны харьяа Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн Сэлэнгэ салбар нь анх Монгол улсын Засгийн газрын 1999 оны 81 дүгээр тогтоолоор "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХАА-н газрын Сэлэнгэ салбар" нэртэйгээр ГТХК-ний С элеваторийн хэсгийг дэд станц, салаа төмөр замын хамт авч, 7 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Улмаар 2000-ны 08 дугаар сараас ХХАА-н яамны "ХАА-н сангийн Сэлэнгэ салбар", Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 23-ны 139 дүгээр тогтоолоор "ТЭДС-ийн Сэлэнгэ салбар" болон өөрчлөгдсөн.

       Хуучнаар ЗХУ-ын техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 18.0 мянган тонн улаанбуудайг хүлээн авч хадгалах агуулах, УРАГ-15 авто өргөгч, А-1 БЦС-100, А-1 БИС-100 шигшигч, ДСП-32-1 маркийн хатаалгын цех, А1-Б-32-0 маркийн том хог ялгагч хос машин бүхий шугамтайгаас гадна цагт 175 тонн буудай дамжуулах НЦГ-175 маркийн ажлын 5 нори, төмөр замаас үр тариа буулгах болон вагонд, авто машинд ачих шугамтай.

       Мөн конторын барилга, авто пүү, засварын цех, авто машины граж, саун, склад үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай болж өргөжсөн байна. Үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж, буудайн чанарын шинжилгээ хийх тоног төхөөрөмж бүхий лаборатортой. Салбар нь 22 үндсэн ажилтантай бөгөөд удирдлага инженер техникийн болон дотоод дамжлагын ажилчид нь салбартаа олон жил ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн, мэргэшсэн ажилтнууд ажилладаг.

Үндсэн үйл ажиллагааны талаар

       Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮ-н яамны газар тариалангийн талаар явуулж буй бодлогын хүрээнд тариалан эрхэлдэг ААН, иргэдэд хаврын тариалалт, намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах үрийн буудай, шатахуун, ургамал хамгааллын бодис зэргийг холбогдох шийдвэрийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож ажилладаг. Мөн хүнсний болон үрийн буудайг хүлээн авах, хадгалах, цэвэрлэх, хатаах зэрэг анхан шатны боловсруулалтыг хийдэг бөгөөд импортоор оруулж байгаа болон тусламжийн хүрээнд нийлүүлэгдэж буй үр тариаг дамжуулах, борлуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.

       Чанар сайтай эрүүл хүнсээр хүн амыг хангах зорилгоор МХЕГ-ын болон аймгийн МХЕГ-ын улсын байцаагч нар жил бүр сорьц, дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан дүн, дүгнэлтээр борлуулалт хийдэг бөгөөд мэргэжлийн байгууллагаар өвчин, хортон шавьжны ариутгал тогтмол хийлгэж шаардлагын дагуу албан ёсны дүгнэлт гаргуулан ажилладаг.

Салбар