Дархан салбар

 

      36 000 тн үр тариа хадгалах зориулалт бүхий элеватор нь Оросын Холбооны Улсын техник эдийн засгийн туслалцаатайгаар баригдаж 1984 онд Гурил тэжээлийн комбинат нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ ашиглалтын хугацаанд 1989 онд Монгол Улс 800 000 тн буудай хураах үед, 2009 онд атрын 3-р аяны хүрээнд тус тус 2 удаа бүрэн буудайгаар дүүргэсэн түүхтэй.

       1998 онд хувьчлагдаад 2000 онд Дархан Гурил Тэжээл ХК-д шилжсэн.

       2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжиж ирсэн.

       Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А-67 тоот тушаалаар "Дархан” салбарыг 20 хүний орон тоотойгоор байгуулагдсан.

       Тус салбар нь жилд 36,0 мянган тонн үр тариа хүлээн авах хадгалах, борлуулах хүчин чадалтай үр тарианы шинжилгээ хийх лаборатори, 314 метр салаа төмөр зам, цахилгаан хувиарлах байгууламжтай. Үр тариа хүлээн авах, шингэрүүлсэн хийн хатаах тоног төхөөрөмж, буудай дамжуулах нори, цэвэрлэх сепратор, 60 тонны авто пүү зэрэг нь Турк улсын техник, технологиор тоноглогдсон бөгөөд автомат удирдлагаар хангагдсан. Вагон болон автомашинаас буудай хүлээн авах дамжлагатай.

Салбар