Угтаал салбар

       Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн Угтаал салбар

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн Угтаал салбар 1987 Улсын төсвөөр баригдаж эхэлсэн. Захиалагч нь барилгын захиалгийн товчоо гүйцэтгэгчээр Булган аймгийн барилгын цэргийн анги ажиллаж эхэлсэн.

      1990- ээд оны эхээр зах зээлийн шуурганд өртөн угсралтын ажил 90-ээд хувьтай явж байгаад зогссон ч  Хөдөө аж ахуйн яамны Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захиалгаар ашиглалтын өмнөх Захиргаа гэсэн нэртэйгээр  2010 оны 10-р сарын 01-нд Даргаар Насанжаргал,Сахиулаар Д.Борис нар нь ажиллаж байсан.2010 оны 12-р сарын 01-нээс Даргаар Н.Гантулга Д.Борис нар хамтран ажилсаар. 2012 оны намраас Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр дахин сэргээн засварлагдаж 2013 оны 04-р сард Даргаар О.Төмөрбаатар, Инженер  Ж.Батбаатар,Агрономчоор Галбадрах,Сахиулаар Д.Борис нар нь ажиллаж байсан.2013 оны 07-р сард засвар үйлчилгээ дуусаж  09 сарын 24-ний өдрөөс албан ёсоор 36000 тонны  үр тариа хадгалах, сэлгэх,цэвэрлэх, хатааж боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон.

Үйлвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 23 өдрийн №А/144 тоот тушаалаар буудай болон бараа бүтээгдэхүүн хадгалан борлуулах, газар тариалан гурил тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор "Тариалан Эрхлэлтийг  Дэмжих Сан” ТБАГУТҮГ "Төв аймгийн Угтаалцайдам сум дахь Угтаал салбар” байгуулагдсан. Тус салбарын бүтэц нь 22 хүний орон тоотойгоор Эрхлэгч Г.Пүрэвцэрэнтэй хамт олон ажиллаж байна.

Тус салбар нь цагт 50 тонн улаан буудай урьдчилсан цэвэрлэгээтэйгээр хүлээн авах хүчин чадалтай  МПО-50 маркийн цэвэрлэгч машин хоёр  , 100 хүртэл тонны даацтай авто өргөгч ,   тус бүр нь цагт 50 тонныг өргөх хоёр ноори, тус бүр нь   цагт 50 тонн улаан буудай дамжуулах СК-50 маркийн  2 дамжуулагчаар тоноглогдсон хүлээн авах цех буудайг хүлээн авч байна.

Элеватор цех нь цагт тус бүр нь 100 тонныг өргөж тээвэрлэх 3 НВ-100, цагт тус бүр нь 100 тонныг дамжуулах хүчин чадалтай 5 СК-100 маркийн дамжуулагчтай, тоосжилтоос урьдчилан сэргийлэх иж бүрэн систем, орчин үеийн цагт 32 тонн чийгтэй улаан буудайг 2% -иар хатаах СВТ-4 .маркийн  хатаагч, тус бүр нь цагт 40 тонныг цэвэрлэх СВТ-40 маркийн 2 цэвэрлэгч- сортлогч машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэргээн засварлагдсан элеватор нь  талбайгаас- үтрэм, үтрэмээс –элеватор  системийг үндсэнд нь халж талбайгаас шууд элеватор системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх технологийн шийдэлтэйгээр тоноглогдсон нь хамгийн орчин үеийнх болж байна.

Салбар