ХӨРГӨЛТИЙН ТӨХӨӨРӨМЖ

28-12-2016, 18:13


Энэхүү бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуй газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн болон олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хөргөх хадгалах зориулалттай том оврын хөргөгч юм. Их ургац хураасан үед хохиролын хэмжээг багасган, хоолны хордлого бусад төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд шинэ хэвээр  нь хадгалах байгууламж бөгөөд хөргөх агуулах шаардлагатай байгаа бүх газарт 220 болон 380 Вольтоор холболт хийн ашиглах боломжтой бага температурт хөргөх 1 тасалгаатай том оврын хөргөгч / агуулах/ -ийг худалдан борлуулж байна.

 Борлуулах үнэ:  Жижиг хөргөгч – 21,924,400 төгрөг
   Том хөргөгч   –     26,881,637 төгрөг

 Нөхцөл: Урьдчилгаа 30% төлөөд гэрээ байгуулан, үлдэгдэл төлбөр 70%-йиг дараагийн 3 жилд  тэнцүү хуваан төлнө.