Тайлбар

9-01-2017, 13:40

ТЭДСангийн Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбаруудын элеваторт болон түрээсийн агуулахуудад 2016 оны ургацын Бурятская Остистая, Алтайская 325,530, Дархан 144.131, Сэлэнгэ сортын элит болон 2-3 репродукцын үрийн нийт 4,8 мянган тонн үр нөөцөлсөн. Энэхүү үрээр 2017 хаврын тариалалтад нийлүүлэх ба тус сангийн салбаруудад гэрээ байгуулан олгох ажил зохион байгуулагдана.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд олгоно.

Үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдэд: Үр тариа, тэжээлийн таримлын үрийн чанар хангамжийг сайжруулах, нутагшсан чанар сайтай сортын элит үр үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс ,хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй улаан буудайн элит үр болох Дархан 131,34,144,166 сортын 360,8 тонн, арвайн Бурхант 1 сортын элит 104, хошуу будааны Ровесник сортын элит 39.9 тонн, хөх тарианы Онохойский сортын элит 27.0 тонн, вандуйн И-20964 сортын элит 10,0 тонн үрийг үр тариа, тэжээлийн ургамлуудын элит үрийг үрийн аж ахуйнуудад нийлүүлэн үржүүлэх замаар бусад гэрээ байгуулан олгоно.