Тайлбар

10-01-2017, 14:55

 

Улаанбуудай тариалах тариаланч 

2017 онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна. Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тухайн шатахууны үнийг тухай аймаг орон нутгийн нэгжийн үнээр тооцох ба НИК ХХК-ны түгээх станцуудаас хүлээн авна.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд сангийн салбаруудтай 2017 оны 06 дугаар сарын 10-ны хүртлэх хугацаанд гэрээ байгуулах ба тухайн шатахууныг түгээс странцуудаас бүрэн авсан байна.

 

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалах тариаланч

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулан олгох ба төмс, хүнсний ногоонд га 50 литрээр тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.