Тариалан эрхлэлтийг дэмжих сан улаанбуудайн үнийг тогтоогоогүй байна

26-12-2016, 09:14

Тариаланчид улаанбуудайгаа зах зээлийн ханшаар борлуулах саналтай буйгаа хэлж байна. Тодруулбал, төрөөс өгдөг улаанбуудайн урамшууллаас татгалзаж буйгаа илэрхийлж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар энэ жил улсын хэмжээнд 350 гаруй мянган га-д улаанбуудай тариалсан. Хур тунадас бага орж хэт халуун удаан хугацаанд үргэлжилснээр 40 хувийн ургац алдах тооцоо гаргажээ. Ингээд тариаланчид 250 орчим мянган тонн улаанбуудай хураан авах урьдчилсан төлвийг мэргэжилтнүүд гаргажээ. Харин тариаланчид хураан авсан ургацаа зах зээлийн ханшаар гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байна. Энэ талаар Монголын Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоонооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийн яриаг хүргэж байна.

Тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан үрийн буудай, шатахуун, хор бордооны мөнгийг улаанбуудайгаар тооцож өгдөг. Энэ жил Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаанбуудайг хэдэн төгрөгөөр авах үнийг салбарын яамнаас одоогоор зарлаагүй байна. Өнгөрсөн жилийн тухайд улаанбуудайны дундаж ханш нэг тонн нь 550 мянган төгрөг байсан юм.