ОХУ-н Техник, тоног төхөөрөмж худалдан авах буюу дамжуулах түрээсийн үйлчилгээ хүсэгчдэд тавигдах шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материалын жагсаалт

23-08-2017, 11:39

ОХУ-н Техник, тоног төхөөрөмж худалдан авах буюу дамжуулах түрээсийн үйлчилгээ хүсэгчдэд тавигдах шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материалын жагсаалт

Дамжуулах түрээсийн үйлчилгээ хүсэгчдэд тавигдах

шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материалын жагсаалт

 

Дамжуулах түрээсийн үйлчилгээ авахыг хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтүүд:

1.Сүүлийн 2-оос доошгүй жил үйл ажиллагааг явуулсан байх;

2.Урьдчилгаа төлбөр /тоног төхөөрөмжийн 30%/ төлөх санхүүгийн чадвартай байх;

3.Түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгуулах санхүүгийн чадвартай байх;

4.Үндсэн түрээсийн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг хүссэн албан хүсэлт;

2. Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр, тогтоол;

3. Тухайн аж ахуйн нэгж, иргэний талаарх тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт;

4. Удирдах албан тушаалтан, хариуцсан этгээдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар;

5. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

6. Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт;

7. Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь;

8. Гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг Дамжуулан түрээслүүлэгчийн санал болгосон даатгалын компанид даатгалд хамрагдах үүргийг зөвшөөрсөн, мөн тоног төхөөрөмжийн сервис, үйлчилгээний зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тухай албан бичиг;

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй тухай тодорхойлолт;

10. Түрээсийн төлбөрийг хэрхэн гүйцэтгэх талаарх төлөвлөгөө, төлбөрийн чадвартай тухай нотлох баримт. /Дансны хуулга, Сүүлийн 2 жилийн санхүүгийн бланс, /

11. Монгол улсын хөгжлийн банк, 3600002336 тоот ам долларын данс, Шимтгэл 2 хувийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, төрийн банк, 340601466813 тоот данс

12. ТЭДС-тай тооцоо нийлсэн акт, өр авлагын тодорхойлолт