БОРДООНЫ ТАНИЛЦУУЛГА

24-05-2018, 11:08

БОРДООНЫ ТАНИЛЦУУЛГА

ООО «АгроТех ГУМАТ»

Гумины бэлдмэлийн үйлдвэр

664047, Россия, Иркутск, ул. Советская, 124 «Д»

тел/факс: 8800 7073612 E-mailinfo@humate.irkutsk.ru, сайтwww.humate.ru

_____________________________________________________________________________________________________________________________________________

АгроТех ГУМАТ компанийн гуматууд

 

Эрхүүгийн «Аграрные технологии» (ООО «АгроТех Гумат») компани нь 1996 оноос хойш газар тариалан, мал-шувууны аж ахуйн олон асуудлыг шийдвэрлэхэд биотехнологийн аргуудыг боловсруулан, өргөнөөр нэвтрүүлж байна.

Энэхүү технологи нь өвөрмөц органик түүхий эд болох леонардитаас (леонардит - хэдэн сая жилийн турш дэлхий дээр балар эртний ургамал, амьтны химийн болон биологийн задралын үр дүнд үүссэн нүүрс устөрөгчийн байгалийн занар бөгөөд бичил биетний идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд гумины хүчлийн өндөр агууламжтай болсон байдаг) гарган авсан ба газар тариаланд органикаар хэрэглэгддэг гумины цогц бэлдмэлийг хэрэглэх аргад үндэслэгддэг.

* Мэдээлэл: Гуматууд хөрсний ялзмагийг бүрдүүлдэг бөгөөд түүний агуулагдах хэмжээ хөрсний үржил шим ба өгч чадах боломжит ургацыг тодорхойлно. Гуматууд нь гарал үүслийн хувьд хөрсний бичил   организмууд ба ургамлуудын хоорондын харилцаанаас бий болсон бүтээгдэхүүн юм.

Ургамлын аж ахуйд эрхүүгийн гуматыг хэрэглэсэн олон жилийн судалгаа ба

практик нь эдгээр нэгдлүүд ургамлын өсөлт, хөгжлийн үйл ажиллагааг идэвхижүүлэн
өвчин, ган, хүйтэн тэсвэрлэлтийг нэмэгдүүлж, макро, микро элемент («Гумат+7» ба
«Гумэл Люкс») агуулсан тул бордоо болох ба ургамал навчны гадаргуугаараа
хооллодог болохыг батлан харуулсан байдаг. Энэ бүхэн хөдөө аж ахуйн таримлын
ургац, чанарыг дээшлүүлдэг.
Ургацын болцыг 3-7 хоногоор түргэсгэнэ;
● Нарны цацрагийн дутагдал, чийгийн илүүдэл, ган, температурын огцом хэлбэлзлийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлсэнээр ургамалд үзүүлэх цаг уурын таагүй нөлөөг багасгана;
● Гумат хэрэглэн мөөгөнцөр, бактерийн өвчний халдвар болон хөдөө аж ахуйн хөнөөлт шавьжыг эсэргүүцэх ургамлын төрөлхийн дархлааг дээшлүүлсэнээр ургацын алдагдлыг бууруулна (жишээ нь: буудай - үндэсний илжрэлд, төмс - төмсний алтлаг дүгрэг хорхойд тэсвэртэй болдог);
АгроТех ГУМАТ Компанийн гуматууд экологийн хувьд маш цэвэр, Мал- Шувууны аж ахуйд маш үр дүнтэй, мөн хүнийг эмчлэхэд хэрэглэнэ.
Үр тарианы ургамалд хэрэглэсэн тухай- http://humate.ru/article/folder/251

Технологийг хэрэглэснээр дараахь асуудлуудыг шийдвэрлэх боломжтой:

● Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн өртгийг 15-30%-иар дараах байдлаар бууруулна:

-Гуматыг тариалахын өмнө үр ариутгалд хэрэглэн 15-100%, навчинд хэрэглэн 5-10%-иар пестицидийг хэмнэнэ;

-Эрдэс бордооны хэрэглээг 25-40%-иар хэмнэнэ (учир нь ургамалд эрдэс бодис ашиглагдах коэффициентийг нэмэгдүүлдэг);

● Хөдөө аж ахуйн таримлын төрлөөс хамаарч тогтвортой, 15-35% нэмүү ургац хураан авах боломжтой;

● Цаг агаарын таагүй нөхцөлд (халуун – хүйтэн, ган-илүүдэл чийг, г.м) тогтвортой ургац хураан авдаг болохыг шинжлэх ухааны олон судалгаа баталсан (Астраханы Улсын Их сургуулийн агрохимийн тэнхимийн багш Зимина Ж.А-ийн кандидатын диссертаци)

●Хураан авах ургацын чанар сайжрах ба (буудайн цавуулаг дундажаар 3-4%, шилэнцэр 6%-иар, хүнсний ногооны витамины агууламж 30-70% нэмэгдэн, нитратын агууламж буурдаг) нэмэлт ашиг олно;

●Гумат ургамлын ерөнхий дархлааг сайжруулсанаар янз бүрийн мөөгөнцрийн болон бактерийн өвчинд үзүүлэх тэсвэр нь нэмэгдэн өвчлөлт буурна;

● Пестицид хэрэглэсний дараахь ургамлын цочролыг (стрессийг) бууруулна;

● Хөрсний гумусын давхрага нөхөн сэргээгдэнэ ( «Гумат ГК» хэрэглэнэ).

Мэдэх хэрэгтэй зүйлс:

1. Гуматууд нь биосфер дэх бодисын эргэлтийн байгалийн ашигтай бүрэлдэхүүн хэсэг.

2. Гуматууд ургамалд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Тэд орчны тохиромжгүй хүчин зүйлсэд үзүүлэх ургамлын тэсвэр, өсөлт, хөгжил, хооллолтыг зохицуулдаг үйл ажиллагааг гүйцэтгэх хурдыг нэмэгдүүлж фитогормонд "тусалдаг”.

3. Гуматууд ургамлын хувьд харь бодисууд биш юм. Гуматууд нь хөрсөнд амьдардаг организмууд ба ургамлууд хоорондын харилцааны биобүтээгдэхүүн юм.

1Гуматыг бага тунгаар (1га навчны гадаргуу дээр 70-100 грамм) хэрэглэхэд ургац нэмэгддэг "нууц”-ыг буудайн дээр тайлбарлая:

- Буудайн түрүүхэйд 2-3, хаяа 4 ба 6 үр өгдөг цэцэг байна. Бусад цэцгүүд бүрэн хөгждөггүй тул үр өгдөггүй. Түрүү хэлбэржих эхний шатанд түрүүхэйнд 8-9 цэцгийн үр хөврөл үүсэх ба эхний 2-4 нь хөгжлийн тодорхой шатанд хүрмэгц дээд талд нь байрлаж буй үлдсэн цэцгүүдийн хөгжил зогсдог. Ургамлын хоололтыг сайн ханган хэрэгтэй үед нь өсөлт зохицуулагч гуматын бэлдмэлээс хэрэглэхэд түрүүхэйнд 11 хүртэл тооны цэцэг, 8 хүртэл тооны үр бий болох боломжтой. Чийг болон тэжээлийн бодис дутагдахад үр тогтоолтоор тогтсон үрний ихэнх нь боловсорч хөгждөггүй.

Түрүүний дунд хэсгийн түрүүхэйнд хамгийн олон үр боловсрох ба түрүүний суурь хэсэг ба оройн хэсэгт цөөхөн үр байна. Ихэнх түрүүхэйнд 3 үр байх ба түрүүний дунд хэсгийхт 4, төгсгөлийн хэсгийхт 2 үр байдаг. Түрүүнд 25-35 ш үр байхад 30-50 ц/га ургац авна тооцоо байдаг.

Нэг түрүүн дэх үрийн тоо Гумат+7 хэрэглэхэд 20-30%, супергумат "Гумэл Люкс"–ийг хэрэглэхэд 40-60%-иар нэмэгдэх боломжтой.

Манай технологид хэрэглэгддэг үндсэн хуурай бэлдмэл:

Гумат-Байкал Калия, Гумат-Байкал Натрия, Гумат-Байкал Калия и натрия

Эдгээр бэлдмэлүүд нь байгалийн гумины хүчлийн калийн ба натрийн давсны холимог юм (үйлчлэх бодисын 84% -иас багагүй хувийг байгалийн гумины хүчил эзэлнэ),уусах чадвар нь 93%-иас багагүй байна.

Натрийн ба Калийн гумат ургамлын газрын дээрх хэсгийг шүршихэд бараг адилхан үйлчилгээ үзүүлнэ. Гумат кали нь ургамалд шаардлагатай тэжээлийн элемент болох калийг агуулсан тул арай илүү идэвхитэй байдаг.

Эдгээр бэлдмэлүүдийг хөрсөнд хэрэглэхэд хоорондын ялгаа нь ажиглагдана, жишээ нь услахад ялгаатай байдал нь харагдана. Гумат калийг гумат натритай харьцуулахад хөрсөнд хөдөлгөөн багатай учир удаан хугацаагаар ургамлын үндэсний орчмын хэсэгт байрлан ургамлын өсөлтийг идэвхижүүлэх эерэг үйлчилгээ үзүүлдэг. Гумат дахь кали эсвэл натрийн агууламж бэлдмэлийн нийт жингийн ойролцоогоор 5-7% нь байдаг.

Ургамлыг шүрших тунгийн зарцуулалт: 1га талбайд 0,8-1,2 л/га, савлагаа - 10 литр

• Гумат+7 калия и натрия

Гумат-Байкал калия ба натрия–д амьд байгалийн бичил элементүүд (бор, марганец, зэс, молибден, цайр, иод, магни, төмөр) ба макроэлементүүд болох азот, фосфорыг нэмж өгсөн байдаг. Эдгээрийн үйлчилгээ нь ургамлын эрхтний (навч, иш, үндэс, үржлийн эрхтэн) хөгжил, өсөлтийг идэвхижүүлэхэд чиглэгдсэн байх ба хөрсний бүтэц, хөрснөөс хооллох нөхцөлд үзүүлэх нөлөө багатай байдаг. Уусах чадвар 92%-иас багагүй байна. Азотын нийт агууламж 0,8-1,0%, фосфорых 0,5-0,7%, калийх 6-8% байна. Бичил элемент шаардлагагүй тохиолдолд «Гумат-80»эсвэл илүү идэвхитэй «Гумат-Байкал» (үйлчлэх бодисын концентраци илүү өндөр байдаг) хэрэглэж болно.

Ургамлыг шүрших тунгийн зарцуулалт: 1га талбайд 0,8-1,2 л/га, савлагаа - 10 литр

• Гумат+7 Зерновой-Масличный

Энэ бэлдмэл нь байгалийн гумин, гематомелан ба фульво-хүчлүүдийн калийн ба натрийн давсыг 85%-иас илүү, амьд байгалийн 7 микроэлемент (Fe, Cu, Zn, Mn, Мо, Со, В),тэрчлэназот (1-1,2%), фосфор (0,9-1,4%), кали (9-10%), хүхэр, магни ба цахиурыг ургамалд ашиглагдах хэлбэрээр агуулдаг. Уусах чадвар 93%-иас багагүй. Энэ бэлдмэдийг хэрэглэснээр цавуулгийг дундажаар 3-4%, шилэнцэрийг 6%, цавуулгийн чанарыг 10 нэгжээр нэмэгдүүлэх боломжтой.

Гумата+7/Гумэла Люкс-ийг үр ариутгалд тогтоосон тунгаар химийн үр ариутгагчгүй хэрэглэхэд зусах буудайн үндэсний илжрэл өвчнийг 17-18%-иар бууруулсан судалгааны үр дүн байдаг.

Дивиденд, Оплот зэрэг үр ариутгагчтай хамт хэрэглэхэд тунг 20-30%-иар бууруулж болно. Ургамлыг шүршихэд 1га талбайд 0,8-1,2 л/га, савлагаа - 10 литр бэлдмэл хэрэглэнэ.

• Протравитель семян «Гумэл Люкс F-4» (үр ариутгагч)

Дивиденд, Оплот зэрэг химийн бодисуудыг орлох үр ариутгагч юм. Гумэл Люкс F-4 нь өөртөө фито-фунгицид ба инсектицид болон дасан зохицох генийг хүчтэй болгодог мөн ургамлын өсөлт хөгжлийг идэвхижүүлдэг шинж чанарыг цогц байдлаар агуулсан байдаг. Амьтан ба ургамалд огт хоргүй, байгаль орчинд ээлтэй.

«Круйзер» зэрэг химийн үр ариутгагчийн зардлыг 50% хэмнэж байгаа ба химийн бодисоос бүрэн татгалзах боломжийг бий болгож байна.

"Утсан өт” ба төмсний алтлаг нематодын эсрэг үр дүнтэй.

Ургамлыг шүршихэд 1га талбайд 2,0-2,5 л/га, савлагаа - 10 литр

бэлдмэл хэрэглэнэ.

• Гумэл Люкс өсөлт зохицуулагч (Гумат+7 зерновой –масличный- үр жимс үүсэхийг нэмэгдүүлэх чадвартай).

Гумэл Люкс өсөлт зохицуулагчийг хэрэглэснээр нэг түрүүн дэх үрийн тоог 40-60%-иар нэмэгдүүлэх боломжтой.

• Үр ба жимсний өсөлт, хөгжлийн үе шат, боловсрох хугацааг 7-10 хоногоор богиносгоно.

• Үрслэгний үндэс үүсэлтийг идэвхижүүлнэ.

• Бүтээгдэхүүний чанарыг сайжруулна (сахар ба амин дэмийн агууламж нэмэгдэнэ, хадгалах хугацаа уртасна, үр тарианы ургамлын үрийн цавуулаг 3-4%, шилэнцэр 6%, цавуулгийн чанар 10 нэгжээр нэмэгдэнэ).

• Бүх төрлийн ургамлын цэцэг ба үр боловсрох орон унахгүй.

• фунгицид ба инсектицидээр боловсруулалт хийх зардал (15-20% хүртэл) хэмнэгдэнэ.

 

Дивиденд, Оплот зэрэг үр ариутгагчтай хамт хэрэглэхэд тунг 20-30%-иар бууруулж болно. Ургамлыг шүршихэд 1га талбайд 0,8-1,2 л/га, савлагаа - 10 литр бэлдмэл хэрэглэнэ.

 

• Урт хугацааны үйлчилгээтэй Гумат ГК

Байгалийн идэвхижүүлсэн гумин, фульво ба гиматомеланы хүчлүүдийн холимог. Гумус үүсэх үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хөрсөнд хуурай байдлаар хэрэглэнэ. Энэхүү бэлдмэл нь хүнд металлын бохирдлыг бууруулж хортой химийн үлдэгдэл бодисын үйлчилгээг саармагжуулж хөрсний ашигтай бичил биетний өсөлтийг дэмждэг. Утсан өтний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хүнд металл, химийн бодис болон нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсийг сэргээхэд ашиглаж болно.

Зарцуулах тун: 1 га газар 50-200кг орно. Савлагаа 25кг

гумины шингэн бэлдмэлүүд:

«Гумат – Байкал (Калия)» - байгалийн гумины ба фульво хүчлүүдийн калийн ба натрийн давсны 10% -ийн өтгөн уусмал (концентрат)

«Гумат+7» - хелат хэлбэртэй макро ба микроэлементүүд агуулсан байгалийн гумины ба фульво хүчлүүдийн калийн ба натрийн давсны 10% -ийн өтгөн уусмал (концентрат)

«Гумэл Люкс» - макро ба микроэлементүүд агуулсан үр жимс үүсэлтийг сайжруулагч бүхий байгалийн гумины ба фульво хүчлүүдийн калийн ба натрийн давсны 10% -ийн өтгөн уусмал (концентрат)

Зарцуулах тун: 0,5-1,0 литр (хөдөө аж ахуйн таримлын төрлөөс хамааран) өтгөн уусмалыг 1га талбайд шүрших уусмал бэлдэн шүршиж хэрэглэнэ. Савлагаа:20 л.

Мал –шувууны аж ахуйд:

· Гуматууд мал амьтны ходоод, гэдэсний микрофлорыг идэвхижүүлнэ. Ингэснээр тэжээл ялангуяа удаан шингэдэг тэжээлийн шингэц сайжирна.

· Гуматууд ходоод-гэдэсний замын хучуур эдээр тэжээлийн бодис сайн шингэх явцыг дэмжинэ.

· Гуматууд амьтны дархлааны системийг идэвхижүүлнэ.

· Гуматууд амьтны өвчлөх эрсдлийг бууруулж мал эмнэлэгийн үйлчилгээний нилээд их зардлыг бууруулна.

· Гуматууд амьтны бие организмын орчны тохиромжгүй нөхцөлд үзүүлэх ерөнхий эсэргүүцлийг дээшлүүлнэ.

· Малыг төллөх үед ба төллөсний дараа өвчин эмгэг үүсэх магадлалыг мэдэгдэхүйц бууруулна (ихэс гарахгүй байх, савны субинволюция, сүүний булчирхайн үрэвсэл, савны үрэвсэл, сүү орохгүй байх г.м).

· Цоцролын үйлчилгээ, ачаалал, өвчилсөний дараах үе, антибиотик эмчилгээг нөхөн сэргээх хугацааг богиносгодог.

( Бэлдмэлүүдийг хэрэглэх: ОДК «Гумат-Байкал» ба «Гумэл Люкс»)

Бэлдмэлүүдэд улсын бүртгэлийн дугаар авсан -340-18-907-1

Гумины бэлдмэлүүдийг хэрэглэн өндөр үр дүнтэй болохыг баталсан тайлан болон бусад материалуудыг дараахь сайтуудад байршуулсан:

Сайт: www.humate.ru:

Хүнсний ногоонд хэрэглэсэн тухай -http://humate.ru/article/folder/236

		

Жимс, жимсгэнэ дээр хэрэглэсэн тухай - http://humate.ru/article/folder/266

Мал-шувууны аж ахуйд хэрэглэсэн тухай- http://humate.ru/gumati-v-givotnovodstve-i-ptitsevodstve