Тендерийн урилга

11-05-2018, 11:36

Огноо: 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: ТЭДС 201803009

Тендер шалгаруулалтын нэр: "БУУДАЙ ХАТААЛГЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГСОЛИХ, ШИНЭЭР СУУРЬЛУУЛАН ХИЙХ”

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээд, байгууллагаас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн "Хархорин” салбарын "Буудай хатаалгын тоног төхөөрөмж солих, шинээр суурьлуулан хийх” ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд байгууллага албан бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийг ТЭДС-гийн Төрийн сангийн 100900019032 дансанд 100,000 /нэг зуун мянга/ төгрөг тушааж худалдан авна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож байгаа төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн 15:00 цагаас өмнө Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 А байр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 30тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тус өрөөнд 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн 15:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй, Дотоод давуу эрх тооцохгүй, хувилбарт тендерийг зөвшөөрөхгүй.

Тендерт оролцогч тухайн тендерт оролцох үед гарсан зардлыг бүрэн хариуцана.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээлллийг доорх хаягаар авч болно.

Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 А байр,

ТЭДСангийн 30 дугаар өрөө утас: 261647, факс: 976-51-264845