Тендерийн урилга

11-05-2018, 11:34

Огноо: 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: ТЭДС201803001

Тендер шалгаруулалтын нэр: ган силосны суурь болон дамжлагын засвар хийх

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээд, байгууллагаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн "Сэлэнгэ” салбарын ган силосны суурь болон дамжлагын засвар хийх ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд байгууллага албан бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийг ТЭДС-гийн Төрийн сангийн 100900019032 дансанд 100,000 /нэг зуун мянга/ төгрөг тушааж худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож байгаа төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн 11:00 цагаас өмнө Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 А байр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 32тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тус өрөөнд 2018 оны 06-р сарын 11-ны өдрийн 11:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй, Дотоодны давуу эрх тооцохгүй

Тендерт оролцогч тухайн тендерт оролцох үед гарсан зардлыг бүрэн хариуцана.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээлллийг доорх хаягаар авч болно.

Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 А байр,

ТЭДСангийн 32 дугаар өрөө утас: 261809, факс: 976-51-264845