АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

24-07-2017, 16:57

 

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Огноо: 2017.07.06

Тендер шалгаруулалтын нэр: Ариутгал халдваргүйжүүлэлтийн нээлттэй тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ХТШ/17/01

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан нь тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий тендерт оролцогчдоос тус сангийн Хөтөл, Булган, Сэлэнгэ, Угтаал, Хархорин салбарын элеваторийн силос, агуулах, буудайн дамжуулгын тоног төхөөрөмжүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт 1,200,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг битүүмжилсэн хэлбэрээр 2017 оны 08 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр 31 тоот хаягаар хүлээж авах ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан 2017 оны 8дугаарсарын 10-ны өдрийн 9 цаг 00 минутанд нээнэ.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 31Б тоотоос ирж авна. Утас: 262279

 

 

ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН