ТЭДСАНГААС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГҮҮД

25-04-2017, 09:52

ТЭДСАНГААС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГҮҮД

ҮР АРИУТГАХ БОДИС ХУДАЛДАН АВАХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭНД

ТЭДСанийн зүгээс 2017 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн 50 хувийг ариутгах хэмжээнд үр ариутгах бодисоор тариаланч аж ахуй нэгж, иргэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үр ариутгах бодис худалдан авах тариаланч аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт харьяалагдах сангийн Төв, Хөтөл, Сэлэнгэ, Булган, Хархорин, Угтаал салбаруудад тус тус гэрээ байгуулан олгоно.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд гэрээ байгуулан олгоно.

Гэрээ байгуулах нөхцөл

 Төрөл  1 тн/үрэнд  Нэгж үнэ /төгрөг/  Урьдчилгаа /хувь/  Үлдэгдэл төлбөр
 Тебу-60  0,5 литр  22,000  30 хувь  Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх
 Фолмекс  0,1 литр  127,500  30 хувь  

НИЙЛМЭЛ БОРДОО ХУДАЛДАН АВАХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭНД

 Нийлмэл бордоо худалдан авах тариаланч аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт харьяалагдах сангийн Төв, Хөтөл, Сэлэнгэ, Булган, Хархорин, Угтаал салбаруудад тус тус гэрээ байгуулан олгоно.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд гэрээ байгуулан олгоно.

 Гэрээ байгуулах нөхцөл

Агууламж

1 га/тн

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Бордоо NP2O5:K2O N20 P10 K10

0,04 

1,250,000

30 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

ҮРИЙН БУУДАЙ ХУДАЛДАН АВАХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭНД

ТЭДСангийн Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбаруудын элеваторт болон түрээсийн агуулахуудад 2016 оны ургацын Бурятская Остистая, Алтайская 325,530, Дархан 144.131, Сэлэнгэ сортын элит болон 2-3 репродукцын үрийн нийт 4,8 мянган тонн үр нөөцөлсөн ба тариаланч аж ахуй нэгж, иргэнд дэмжлэг хэлбэрээр олгоно.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд байгуулан олгоно.

Үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдэд: Үр тариа, тэжээлийн таримлын үрийн чанар хангамжийг сайжруулах, нутагшсан, чанар сайтай сортын элит үр үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй улаан буудайн элит үр болох Дархан 131,34,144,166 сортын 360,8 тонн, арвайн Бурхант 1 сортын элит 104, хошуу будааны Ровесник сортын элит 39.9 тонн, хөх тарианы Онохойский сортын элит 27.0 тонн, вандуйн И-20964 сортын элит 10,0 тонн үрийг тус тус үр тариа үржүүлэгийн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан олгоно.

Гэрээ байгуулах нөхцөл

Агууламж

1 га/тн

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Элит үр

0,150 

880,000

40 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

2-3 репродукц

0,150 

830,000

  ТАРИАЛАЛТЫН ШАТАХУУН АВАХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭНД

Улаанбуудай тариалах тариаланч

2017 онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна. Улаанбуудай тариалах талбайн 1 га-д шатахууны нормыг 10 литрээр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон ТЭДС-гийн төв байранд гэрээ байгуулна. Тухайн аймаг, орон нутгийн НИК ХХК-ны шатахуун түгээх станцуудаас нэгжийн үнээр тооцох, мөн бөөний үнээр төв суурин хотуудаас хүлээн авна.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд сангийн салбаруудтай 2017 оны 06 дугаар сарын 10 хүртлэх хугацаанд гэрээ байгуулах ба тухайн шатахууныг түгээх станцуудаас бүрэн авсан байна.

Нөхцөл

1 га/литр

Олгох хязгаар

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Жижгэлэн

10

хамаарахгүй

50 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

Бөөний

10

3,0 тн-с дээш

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалах тариаланч

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулан олгох ба төмс, хүнсний ногоонд 1 га талбайд 50 литрээр тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

Бүрдүүлэх материалын жагсаалт

1. ТЭДСанд хугацаа хэтэрсэн өртэй аж ахуй нэгж, иргэд нийт өрийн 30 хувийг төлсөн баримтын хуулга

2. Сангийн захирлын баталсан хуваарьт орсон аж ахуй нэгж, иргэд гэрээ байгуулна

3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ

4. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/Гэрчилгээний ар талд ТЭДСанд барьцаалуулсан тэмдэглэгээ хийлгэж тухайн сумын газрын даамлаар гарын үсэг зуруулж тамга даруулсан хуулбар хувь/

6. Урьдчилгаа төлсөн баримт/Төрийн банк: ………………… тоот дансанд төлнө. /эх хувь, Хүлээн авагч нь: ТЭДСан, ААН иргэдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар бичнэ/

7. ЖИЧ:Тухайн ААН-ийн захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь захирлаас итгэмжлэл хийлгэж тамга авч ирэх шаардлагатай.

8. Орон нутгийн Хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт

9. Дэмжлэг хүссэн тухай, гэрээ байгуулахыг зөвшөөрөн тухай албан тоот /хүсэлт/

  Холбоо барих

Салбар

Албан тушаал

Утасны дугаар

Хөтөл

Менежер

99084494

Нягтлан

99370669

Сэлэнгэ

Менежер

99026111

Нягтлан

88409555

Булган

Менежер

99006001

Нягтлан

99819339

Угтаал

Менежер

96600756

Нягтлан

95086868

Хархорин

Менежер

80997191

Нягтлан

99767616

Төв

Хангамж

51-261809

Санхүү

51-262279