ТЕНДЕРИЙН УРИЛГА

2-11-2017, 17:00

 

 
Тендерийн урилга
Огноо: 2017 оны 12-р сарын 14
Гэрээний нэр, дугаар : Харуул хамгаалалт
болон мэргэжлийн туслах үйлчилгээ үзүүлэх
гэрээ, № НТШ-ТЭДС/17/5
1.Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь эрх бүхий тендерт оролцогчдыг Харуул хамгаалалт болон мэргэжлийн туслах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2.Тендерийн бичиг баримтын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 31А тоот хаягаас худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба ирүүлсэн үнийн саналын 2 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ. Тендерийг 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 15 цаг, 00 минутаас өмнө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 31А тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ. Утас: 262279
4.Тендерт гадаадын этгээдийг оролцуулахгүй, давуу эрх олгохгүй байна.
ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН