ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

30-03-2017, 16:00

ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь2017 оны хаврын тариалалтад шаардагдах шатахуун нийлүүлэх, дамжуулан зээлдүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг дараах сонгон шалгаруулалтад оролцох урилгыг хүргүүлж байна.

 

Шатахуун нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг битүүмжилсэн хэлбэрээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр 32 тоот хаягаар хүлээж авна.