Урагамал хамгааллын бодис нийлүүлэх аж ахуй нэгж сонгон шалгаруулалтын урилга хүргүүлэх тухай

28-03-2017, 15:41

 

 

Image result for pesticides 

Сонгон шалгаруулалтын урилга хүргүүлэх тухай

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2017 оны хаврын тариалалтын ургамал хамгааллын бодис нийлүүлэх, дамжуулан зээлдүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Ургамал хамгааллын бодис импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг дараах сонгон шалгаруулалтад оролцох урилгыг хүргүүлж байна. Үүнд:

1. Үр ариутгалын бодис нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг битүүмжилсэн хэлбэрээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр 31 тоот хаягаар хүлээж авна.

2.Ургамал хамгааллын бодис нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг битүүмжилсэн хэлбэрээр 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр 31 тоот хаягаар хүлээж авна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9 дүгээр байр, Тариалан эрхлэлийг дэмжих сангийн 31 тоотоос ирж авна.

 

ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН