2016 оны ургацын улаанбуудайд олгосон урамшууллын тайлан

16-03-2017, 09:48

2016 оны ургацын улаанбуудайд олгосон урамшууллын тайлан

Засгийн газрын ээлжит хуралдаанаар буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. Харин  2-4 дүгээр ангилалын улаанбуудайн урамшуулал 50 мянган төгрөг байхаар тогтоосон.

Стандартын шаардлага хангасан 292 мянган тонн хүнсний улаанбуудайны 68.5 мянгыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, 0.1 мянган тонныг Улсын нөөцийн салбар, 224 мянган тонныг гурилын 33 үйлдвэр тус тус нийлүүлсэн байна. Хүнсний улаанбуудайн мөнгөн урамшуулалд зориулж энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж мөнгөн урамшуулал . 

 

Аймаг

Буудайн хэмжээ

Урамшуулалд хамрагдах буудай /тн/

1-р

2-4-р

1

Увс

6,906

236

6,671

2

Хөвсгөл

15,838

1,513

14,325

3

Орхон

8,857

301

8,557

4

Хэнтий

5,497

260

5,236

5

Өвөрхангай

1,773

-

1,773

6

Сэлэнгэ

155,248

18,343

136,905

7

Төв

37,401

5,983

31,418

8

Булган

37,366

3,440

33,927

9

Дархан уул

13,544

1,163

12,381

10

Дорнод

6,964

1,907

5,057

11

Архангай

2,878

183

2,695

12

Сүхбаатар

178

-

178

Улсын дүн

292,449.3

33,327.6

259,121.7