Үрийнбуудай

 ТЭДСангийн Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбаруудын элеваторт болон түрээсийн агуулахуудад 2016 оны ургацын Бурятская Остистая, Алтайская 325,530, Дархан 144.131, Сэлэнгэ сортын элит болон 2-3 репродукцын үрийн нийт 4,8 мянган тонн үр нөөцөлсөн. Энэхүү үрээр 2017 хаврын тариалалтад нийлүүлэх ба тус сангийн салбаруудад гэрээ байгуулан олгох ажил зохион байгуулагдана.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд олгоно.

 

Гэрээ байгуулах нөхцөл

Агууламж

1 га/тн

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Элит үр

0,15 тн

880,000

40 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

2-3 репродукц

0,15 тн

830,000



БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. ТЭДСанд хугацаа хэтэрсэн өртэй аж ахуй нэгж, иргэд нийт өрийн 30 хувийг төлсөн баримтын хуулга

2. Сангийн захирлын батлагдсан хуваарьт орсон аж ахуй нэгж, иргэд гэрээ байгуулна

3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ

4. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/Гэрчилгээний ар талд ТЭДСанд барьцаалуулсан тэмдэглэгээ хийлгэж тухайн сумын газрын даамлаар гарын үсэг зуруулж тамга даруулсан хуулбар хувь/

6. Урьдчилгаа төлсөн баримт /Төрийн банк: 340601466813 тоот дансанд төлнө. /эх хувь, Хүлээн авагч нь: Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шилжүүлэгч нь: ААН иргэдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар бичнэ/

7. ЖИЧ:Тухайн ААН-ийн захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь захирлаас итгэмжлэл хийлгэж тамга авч ирэх шаардлагатай.

8. Орон нутгийн Хөдөө аж ахуйн газрын тодорхойлоолт

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгж, иргэд түлшний зээлэнд хамрагдах боломжтой ба тухайн орон нутаг болон тухайн жилийн сайдын тушаалд хамрагдсан байна.

СОРТЫН ТОДОРХОЙЛОЛТ:

Зохиогч: Сорт гаргасан байгууллага ГНУ Алтайн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн

Гарал үүсэл: Алтайская 98 х Алтайская 325. Баруун сибир 10, Дорнод Сибир 11 бүс нутагт тариалах нутагшсан сортоор батлагдсан.

Морфологийн шинж чанар: Чанар сайтай, боловсрох хугацаа дунд эрт, Лютесценс янз зүйл. Бут босоо. Дунд зэрэг өндөртэй, сүрэл нь сул дүүргэгдсэн. Ишний дээд зайдам болон туг /дээд/ навчны углуурга бага зэрэг өнгөртэй. Түрүү цагаан, цлиндр хэлбэртэй, дунд зэрэг нягттай. Түрүүхэйн хайрсны мөр тэгш дунд зэрэг өргө. Бага зэрэг өргөгдсөн богино шүдлэгтэй. Үр нь будагддаг. 1000 үрийн жин 32-45г. Бүс нутагтаа дундажаар 24,7ц/га буюу дунд болцтой стандарт сортоос 2,1ц/га нэмүү ургацтай. Алтайн хязгаарт стандарт Алтайская 98 сортоос 1,3ц/га, Крайсноярскийн хязгаарын уг сортыг зөвлөж буй бүсэд стандарт Новосибирская 25 сортоос 3,3ц/га нэмүү буюу 16,8 болон 34,4 ц/га ургац тус тус өгсөн. Дээд ургацыг Крайсноярскийн хязгаарт 2008 онд 56,3ц/га өгч байв. Дунд болцтой 73-87 хоногт боловсордог,  стандарт сорттой адил буюу 1-2 хоногийн хойно боловсордог. Налалтанд тэсвэртэй. Ганд дунд зэрэг тэсвэртэй буюу стандарт сортоос 1 баллаар илүү тэсвэртэй. Гурил талхны чанар сайн. Хүчит буудай. Хатуу харуу, септориоз, үндэсний ялзрал, навчны хүрэн зэв,гуалах өвчинд мэдрэмтгий.

СОРТЫН ТОДОРХОЙЛОЛТ:

Зохиогч: ОХУ-ын Буриадын ХАА-н судалгаа шинжилгээний хүрээлэн

Гарал үүсэл: Гибридээс ганцаарчилсан ба бөөний сонголтын замаар гаргасан, омог эритроспермум.

Аж ахуй биологийн онцлог: Гандуу хээрийн нөхцөлд тариалахыг зөвлөдөг. 1000 үрийн жин 36-40 грамм, Ургалын өндөр 85-96 см, Асгаралтад тэсвэртэй, Дунд оройн болцтой ганд тэсвэртэй ургалтын хугацаа 86-96 хоног.

ОХУ-ын Буриадын нөхцөлд дундаж ургац 32,8 ц/га,

Технологийн шинж чанар: өндөр цавуулагын агууламж 35-38%.

СОРТЫН ТОДОРХОЙЛОЛТ:

Зохиогч: Сорт гаргасан байгууллага ГНУ Алтайн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн

Гарал үүсэл: Лютесценс 38 х Жигулевская , Лютесценсийн омог.

Морфологийн шинж чанар: Бут шулуун болон хагас шулуун босоо. Сүрэлийн дээд хэсгийн үе хооронд хүчтэй гялалзсан өнгөртэй.Туг навч нь гялалзсан өнгөр ихтэй.

Түрүү цагаан, цлиндр хэлбэртэй, дунд зэрэг нягттай. Богино шулуун шүдлэгтэй. Түрүүхэйн хайрсны мөр маш нарийн шулуун. Үр өндөг хэлбэртэй, будагдсан,  уртавтар сахалтай 1000 үрийн жин 38-42 г.

Баруун сибирийн бүс нутагт дундаж ургац 27,3 ц/га. Стандарт сортоос 3.0 ц/га ургацаар илүү байсан. Тюмен мужид хамгийн их ургацыг 2002 онд 53 ц/га авсан. Дундын болцтой, ургалтын хугацаа 85-90 хоног.

Алтайская-50 сорттой нэгэн зэрэг цэцгэлдэг.

Налалтад тэсвэртэй. Ганд тэсвэр нь дундаас дээш. Талхны чанар сайн. Үнэт буудай. Үндэсний ялзрал, септориоз, навчны хүрэн зэв, гуалах өвчинд мэдрэмтгий.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгж, иргэд түлшний зээлэнд хамрагдах боломжтой ба тухайн орон нутаг болон тухайн жилийн сайдын тушаалд хамрагдсан байна.

СОРТЫН ТОДОРХОЙЛОЛТ:

Гарал: Бурятская-34 х Бурятская-79 сортын эрлийз

Омог: Лютесценс

Аж ахуй биологийн онцлог: Өндөр бүтээгдэхүүнтэй сорт. Гандуу хээрийн нөхцөлд тариалхыг зөвлөдөг. Дунд оройн болцтой, 86-105 хоногт боловсордог, ганд тэсвэртэй. ОХУ-ын Буриадын нөхцөлд дундаж ургац 32,8 ц/га ургацтай, 1000 үрийн жин 38-48 грамм, Үрэндээ 12%-ийн уураг агуулдаг, шилэнцэр сайтай. Гурилын гарц 71.9%,  натур жин 793 грамм/литр. Цавуулагын агууламж 27-32%.

СОРТЫН ТОДОРХОЙЛОЛТ

Зохиогч: Алтайн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний институт

Гарал үүсэл:  Энэ сорт нь (Лютесценс 281х К-54975) х Лютесценс  281 гебридээс 2 дахин ганцаарчилсан сонголтын замаар гаргаж авсан.

Морфологийн шинж чанар: Лютесценсийн төрөл. Түрүү нь цилиндр хэлбэртэй, 6-7 см урт цагаан. Үр нь том, бага зэрэг унжсан, ховил дунд зэрэг, Навч нарийн хар ногоо өнгөтэй, дунд зэрэг унжсан, Сүрэл нь бүдүүн, хөндий, бат бөх.

Аж ахуйн болон биологийн шинж чанар: Энэ сорт нь дунд болцтой (ургалтын хугацаа 82-89), ган, налалт, өвчлөлд тэсвэртэй, Тоост харуугаар бараг өвчилдөггүй, Алтайская-100 сорттой харьцуулахад зэв ба хөгц өвчнүүдэд илүү тэсвэртэй. Сайн тээрэмдэгддэг. 2000-2004 онуудад туршихад ургацын хэмжэээ 44,2 ц/га байсан нь Алтайская-100 сортоос 2,9 ц/га-аар өндөр байлаа.

1000 үрийн жин нь 43-45,5г, цавуулгын агууламж 33,5-36,5% нь ОХУ-ын стандартаас 3,2%-иар илүү байна. Уургын агууламж 14,2-14,7%, ерөнхий үнэлгээ 4,12. Энэ сорт нь чанарын үзүүлэлтүүдээрээ хүчтэй буюу үнэт улаан буудайн шаардлагуудад нийцэж байна.   Алтайн хязгаар ба баруун сибирийн ойт хээрийн ба хээрийн бүсэд тариалахад тохиромжтой болно.

Үрийн буудайн тооцоолуур

Үрийн норм: 0.15

Урьдчилгаа: 40%

Тариалах талбай /га/

Төрөл:

 

Тариалах талбай /га/ Шаардагдах үр /тонн/ Төрөл Нэгжийн үнэ Нийт төлбөр Урьдчилгаа Үлдэгдэл

Тайлбар

 

Улаанбуудай тариалах тариаланч 

2017 онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна. Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тухайн шатахууны үнийг тухай аймаг орон нутгийн нэгжийн үнээр тооцох ба НИК ХХК-ны түгээх станцуудаас хүлээн авна.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд сангийн салбаруудтай 2017 оны 06 дугаар сарын 10-ны хүртлэх хугацаанд гэрээ байгуулах ба тухайн шатахууныг түгээс странцуудаас бүрэн авсан байна.

 

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалах тариаланч

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулан олгох ба төмс, хүнсний ногоонд га 50 литрээр тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.


 

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. ТЭДСанд хугацаа хэтэрсэн өртэй аж ахуй нэгж, иргэд нийт өрийн 30 хувийг төлсөн баримтын хуулга

2. Сангийн захирлын батлагдсан хуваарьт орсон аж ахуй нэгж, иргэд гэрээ байгуулна

3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ

4. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/Гэрчилгээний ар талд ТЭДСанд барьцаалуулсан тэмдэглэгээ хийлгэж тухайн сумын газрын даамлаар гарын үсэг зуруулж тамга даруулсан хуулбар хувь/

6. Урьдчилгаа төлсөн баримт /Төрийн банк: 340601466813 тоот дансанд төлнө. /эх хувь, Хүлээн авагч нь: Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шилжүүлэгч нь: ААН иргэдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар бичнэ/

7. ЖИЧ:Тухайн ААН-ийн захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь захирлаас итгэмжлэл хийлгэж тамга авч ирэх шаардлагатай.

8. Орон нутгийн Хөдөө аж ахуйн газрын тодорхойлоолт

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгж, иргэд түлшний зээлэнд хамрагдах боломжтой ба тухайн орон нутаг болон тухайн жилийн сайдын тушаалд хамрагдсан байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгж, иргэд түлшний зээлэнд хамрагдах боломжтой ба тухайн орон нутаг болон тухайн жилийн сайдын тушаалд хамрагдсан байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгж, иргэд түлшний зээлэнд хамрагдах боломжтой ба тухайн орон нутаг болон тухайн жилийн сайдын тушаалд хамрагдсан байна.

Шатахууны тооцоолуур

Шатахууны норм

Тариалалт: 10

Уринш: 14

Хураалт: 10

Урьдчилгаа: 50%

Тариалах талбай /га/

Нэгжийн үнэ /₮/

Төрөл:

Тариалах талбай /га/ Шаардагдах үр /л/ Төрөл Нэгжийн үнэ Нийт төлбөр Урьдчилгаа Үлдэгдэл

УХБ тайлбар

ТЭДСанийн зүгээс 2017 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн 50 хувийг ариутгах хэмжээнд үр ариутгах бодисоор тариаланч аж ахуй нэгж, иргэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үр ариутгах бодис худалдан авах тариаланч аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт харьяалагдах сангийн Төв, Хөтөл, Сэлэнгэ, Булган, Хархорин, Угтаал салбаруудад тус тус гэрээ байгуулан олгоно.

 

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд гэрээ байлан олгоно.

Гэрээ байгуулах нөхцөл

Төрөл

1 тн/үрэнд

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Тебу-60

0,5 литр

22,000

30 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

Фолмекс

0,1 литр

127,500

30 хувь

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. ТЭДСанд хугацаа хэтэрсэн өртэй аж ахуй нэгж, иргэд нийт өрийн 30 хувийг төлсөн баримтын хуулга

2. Сангийн захирлын батлагдсан хуваарьт орсон аж ахуй нэгж, иргэд гэрээ байгуулна

3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ

4. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/Гэрчилгээний ар талд ТЭДСанд барьцаалуулсан тэмдэглэгээ хийлгэж тухайн сумын газрын даамлаар гарын үсэг зуруулж тамга даруулсан хуулбар хувь/

6. Урьдчилгаа төлсөн баримт /Төрийн банк: 340601466813 тоот дансанд төлнө. /эх хувь, Хүлээн авагч нь: Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шилжүүлэгч нь: ААН иргэдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар бичнэ/

7. ЖИЧ:Тухайн ААН-ийн захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь захирлаас итгэмжлэл хийлгэж тамга авч ирэх шаардлагатай.

8. Орон нутгийн Хөдөө аж ахуйн газрын тодорхойлоолт

Нэг болон олон наст хос үрийн талт (арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана, цагаан лууль, урвуу гагдай, чөдөр сэдэргэнэ, эгэл гаймуу, гинжин өрөмтүүл) гэх мэт хог ургамлын эсрэг зусах буудай, арвай, хошуу будаа, өвөлжих арвай зэрэг таримал тариалсан талбайд хэрэглэдэг системийн үйлчилгээтэй гербицид.

Бэлдмэлийн хэлбэр: Цагаан шаргал өнгийн үрлэн нунтаг бодис. 600 г/кг

Аюулын зэрэг: 3-р анги

Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 2 жил

Хэрэглэх заавар: үр тарианы талбайд хэрэглэдэг системийн үйлчилгээтэй гербицид. 8-10 г/га тунгаар ажлын уусмал нь 100-200 л/га-гаар хэрэглэнэ.

Цөөн наст хог ургамлын 2-4 навчтай үед, олон наст хог ургамалтай 2 навч үүсэхээс өмнөх хугацаанд 8-10 г/га тунгаар хэрэглэнэ. Бусад төрлийн гербицидтэй хольж хэрэглэх бол эхлээд Алмазисийн эх уусмал бэлтгэж, бусдыг нь нэмж хийнэ.

Анхааруулга: 5-6 м/сек илүүгүй салхитай үед цацах

1-2 км багагүй зайд зөгийн хамгаалалтын зурвастай байх

Цацсанаас хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох

Бүтээгдэхүүний нэр: Тебуконазол 60 г/л

Үр тарианы үр ариутгалд зориулагдсан фунгицид. Харууны өвчнийг үр ариутгах үед шууд устгах ба үндэс, үндэсний орчмын илжрэл, навчны халдварлалтыг ургамлын хөгжлийн эхний шатанд барьж байдаг. Хамгаалах үйлчилгээг илүү үр дүнтэй, удаан байлгахын тулд ургалтын хугацаанд бусад фунгицидийг хэрэглэх буюу агротехникийн болон аж ахуйн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бэлдмэлийн хэлбэр: Улаан өнгөтэй өтгөнусан уусмал

Аюулын зэрэг: 3-р зэрэг

Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 2 жил

Хэрэглэх заавар: Тарихын өмнө үрийг 0,8-1,2 л/т-аар ариутгана./10л ус 1тн үрэнд/

Анхааруулга: Загас болон усны амьд организмд аюултай. Ус, хөрс, агаарт тархахаас сэргийлэхийн тулд хэрэглэх зааврыг нарийн чанд мөрдөх хэрэгтэй.

Өвөлжих ба зусах буудай, арвай, хошуу будаа, хөх тариа, шар будааны тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт болон зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг соёололтын дараах гербицид.

Бэлдмэлийн хэлбэр: Усан уусмал. Савалгаа 5л

Аюулын зэрэг: 3-р анги

Хэрэглэх заавар: Дээрх хог ургамалтай тэмцхэд хэрэглэдэг соёололтын дараах гербицид. 0,14-0,2 л/га тунгаар ажлын уусмал нь 200-300 л/га-гаар хэрэглэнэ.

Ажлын уусмал бэлтгэх, төхөөрөмжийг цэнэглэх үйл ажиллагааг тусгай талбай дээр явуулах ба дараа нь талбайг хоргүйжүүлнэ. Газрын техник ашиглах үед бэлдмэл холих савны дундуур цэвэр ус хийж дээрээс нь бэлдмэлийг хийнэ. Дараа нь усыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл дүүргэж хийгээд сайн хутгана.

Анхааруулга: Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй. Шүршилтээс хойш 4 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг.

Бэлдмэлийн хэлбэр: Усанд сайн уусамтгай бодис.

Аюулын зэрэг: 3-р анги

Хадгалах хугацаа: Үйлдвэрлээс хойш 2 жил

Хэрэглэх заавар: Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг гербицид. 2,5-12 л/га тунгаар ажлын уусмал 200-300 л/га-гаар хэрэглэнэ.

Цөөн наст хог ургамалтай тэмцэхэд 2.5-4.0 л/га тунгаар, олон наст хог ургамалтай тэмцэхэд хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг харгалзах бөгөөд 4.0-12.0 л/га хүртэл тунгаар хэрэглэнэ.

Анхааруулга: 5-6 м/сек илүүгүй салхитай үед цацах

1-2 км багагүй зайд зөгийн хамгаалалтын зурвастай байх

Цацсанаас хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох

Пумасупер, ЭМВ - Нэг наст үет хог ургамал (хонгио хошуу будаа, тарианы хар будаа, ногоон хоног будаа, биелэг өвс) гэх мэт ургамалд үйлчилдэг сонгомол үйлчилгээтэй өндөр үр ашигтай гербицид юм.

Бэлдмэлийн хэлбэр: Цагаан өнгийн эмульс

Аюулын зэрэг: 3-р зэрэг

Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 2 жил

Хэрэглэх заавар: Үр тарианы талбайн хог ургамлын эсрэг . 0,8-1,2 л/га тунгаар ажлын уусмал 100 л/га-гаар хэрэглэнэ.

Өвөлжих, зусах буудай, арвай, хөх тариа, овъёос зэрэг таримлын талбайд хэрэглэнэ. Буудайн талбайд нэг наст үет хог ургамлын 2-3 навчтай үед нь хэрэглэхэд хамгийн тохиромжтой гербицид юм.

Анхааруулга: 5-6 м/сек илүүгүй салхитай үед цацах

1-2 км багагүй зайд зөгийн хамгаалалтын зурвастай байх

Зөгийн нислэгийн 6-12 цагаас цааш зөгий нисэхээр байх

Цацсанаас хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох

Бүтээгдэхүүний нэр:Глифосат 500 г/л (Торнадо)

Химийн томёо: СЗН8М05Р,

Олон улсын бүртгэлийн дугаар (САS#): 1071-83-6

Бэлдмэлийг нэг ба олон наст хос үрийн талт болон үетэн бүх төрлийн хог ургамалтай, түүний дотор мөлхөө хиаг, арзгар азаргана, хээрийн сэдэргэнэ /чөдөр өвс/, бог будаа, шарилж зэрэг хортой төрлүүдийн эсрэг тэмцэхэд ашигладаг.

 

Бэлдмэлийн хэлбэр: Глифосат агуулсан усан уусмал

Аюулын зэрэг: 3-р зэрэг

Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 2 жил

Хэрэглэх заавар: Цөөн наст хог ургамалтай тэмцэхэд 0,7л-2,5л/га тунгаар, олон наст хог ургамалтай тэмцэхэд хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг харгалзан хэрэглэнэ.

Анхааруулга:5-6 м/сек илүүгүй салхитай үед болон дулааны нэмэх хэмд, намар бол тогтвортой хүйтэн эхлэхээс өмнө цацсанаас хойш 6 цагийн дотор бороо орохгүй өдрийг сонгох хэрэглэнэ.

 

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуй нэгж, иргэд түлшний зээлэнд хамрагдах боломжтой ба тухайн орон нутаг болон тухайн жилийн сайдын тушаалд хамрагдсан байна.

Ургамал хамгаалах бодисын тооцоолуур

Тариалах талбай /га/

Ургамал хамгаалах бодисын нэр:

Шаардагдах УХБ хэмжээ

Тариалах талбай /га/ УХБ нэр Шаардагдах УХБ Нэгжийн үнэ Нийт төлбөр Урьдчилгаа Үлдэгдэл

НӨХЦӨЛ

 

Нийлмэл бордоо худалдан авах тариаланч аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт харьяалагдах сангийн Төв, Хөтөл, Сэлэнгэ, Булган, Хархорин, Угтаал салбаруудад тус тус гэрээ байгуулан олгоно.

Хуваарьт байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн салбаруудтай 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор гэрээ байгуулах ба уг хугацаанаас хойш хүсэлтийн дагуу шууд гэрээ байлан олгоно.

 

Гэрээ байгуулах нөхцөл

Агууламж

1 га/кг

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Бордоо NP2O5:K2O N20 P10 K10

0,04 кг

1,250,000

30 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. ТЭДСанд хугацаа хэтэрсэн өртэй аж ахуй нэгж, иргэд нийт өрийн 30 хувийг төлсөн баримтын хуулга

2. Сангийн захирлын батлагдсан хуваарьт орсон аж ахуй нэгж, иргэд гэрээ байгуулна

3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ

4. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/Гэрчилгээний ар талд ТЭДСанд барьцаалуулсан тэмдэглэгээ хийлгэж тухайн сумын газрын даамлаар гарын үсэг зуруулж тамга даруулсан хуулбар хувь/

6. Урьдчилгаа төлсөн баримт /Төрийн банк: 340601466813 тоот дансанд төлнө. /эх хувь, Хүлээн авагч нь: Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Шилжүүлэгч нь: ААН иргэдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар бичнэ/

7. ЖИЧ:Тухайн ААН-ийн захирал гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд төлөөлөх этгээд нь захирлаас итгэмжлэл хийлгэж тамга авч ирэх шаардлагатай.

8. Орон нутгийн Хөдөө аж ахуйн газрын тодорхойлоолт

Бордооны тооцоолуур

Бордооны норм: 0.04

Урьдчилгаа: 30%

Нэгж үнэ тонн: 1.250.000

Тариалах талбай /га/

 

Тариалах талбай /га/ Шаардагдах бордоо /тонн/ Нэгжийн үнэ Нийт төлбөр Урьдчилгаа Үлдэгдэл

Тайлбар

ХХААХҮйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 24/34 тоот хамтарсан тушаалын дагуу Буудай үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэд байгууллагаас дотоодын гурилын үйлдвэрүүд, ТЭДСан, Улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд Засгиин газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгох журмын дагуу 2016 оны ургацын хүнсний буудайн материалыг Аймгуудын ХХААГазруудаас ТЭДСанд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хүлээн авна.  

Бүрдүүлэх материал

1. Хүсэлт гаргах маягт /загвар/
2. Иргэний үнэмлэх /хуулбар/
3. Аж ахуй нэгжийн гэрчилгээ /хуулбар/ 
4. Харъяа сумын ЗДТГ-ын тодорхойлолт
5. Харъяа сумын татварын тодорхойлолт
6. Гурилын үйлдвэрийн гэрчилгээ
7. Г.Үйлдвэрийн татварын тодорхойлолт
8. Буудай худалдах худалдан авах гэрээ
9. Тооцоо нийлсэн акт
10. Шинжилгээний хуудас