Танилцуулга

25-12-2016, 17:47

"Тариалангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолоор "Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-ыг батлан 2005 оны 06 дугаар сараас эхлэн Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэд "Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г байгуулсан билээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл бөгөөд сан нь одоо бие даасан ажлын алба, харьяа 6 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.